Болд.Л Лүндээжанцан.Д Мэргэн.Ч 2017.09.04 | Сайт: Vip76.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бизнес эрхлэгчид хуралдана

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бизнес эрхлэгчид хуралдана

Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол Улсад худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус зөвлөлийн сарын ээлжит хурал 9 дүгээр сарын 11-ний Даваа гарагт Гадаад Хэргийн Яаманд болохоор товлогджээ.

Сар бүр зохион байгуулагддаг энэхүү хуралдаанд бизнес эрхлэгчид, төр засгийн төлөөллүүд оролцдог билээ. Хувийн хэвшлийхэн төр засагт дуу хоолойгоо хүргэх том боломж олддог хуралдаанд оролцогч талууд монголын эдийн засгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал бэрхшээл, түүнийг шийдэх арга замын талаар хэлэлцдэг.

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар ярилцах юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нар оролцоно.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn