Чойжилсүрэн.Б 2017.09.05

БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны Банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газраа нээлээ

БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны Банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газраа нээлээ

Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн өнгөрсөн нэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны Банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл тус банк Төлөөлөгчийн газраа Монгол Улсад өнөөдөр нээлээ. 

БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны Банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн гурван жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк юм.

Тус байгууллага манай улсад банкны үйл ажиллагаа явуулахгүй. Зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй юм байна. БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банк Төлөөлөгчийн газар нь манай улсад үйл ажиллагаа явуулах тав дахь төлөөлөгчийн газар боллоо.

Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. 

Нээлтэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцсон байна.