2017.09.07

УИХ-ын гишүүн Я.Содбаатар тойргийнхоо өндөр настнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

УИХ-ын гишүүн Я.Содбаатар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран Өвөрхангай аймгийн ахмад настнуудыг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулахаар болжээ.

Тэрээр эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгож, орон нутгийн эмч нарыг ажлын байранд нь дагалдуулан сургах зорилгоор “Эрүүл энхийн аян”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жил тус аяны хүрээнд Геронтологийн үндэсний төвийн эмч нартай хамтран Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумуудын өндөр настан, ахмадад зориулсан үзлэг, оношилгоог 2017 оны 9 дүгээр сарын 11-ээс 15-ны өдрүүдэд хийхээр болжээ.

Зүрх судас, гериатр, мэдрэл, хэвлийн хэт авиан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, эрүүл мэндийн сургалт хийх зэрэг арга хэмжээг дээр дурдсан бүс нутгуудаар хийнэ.

9 сарын 11-нд Зүүнбаян-Улаан

9 сарын 12-нд Уянга

9 сарын 13-нд Бат-Өлзий

9 сарын 14-нд Хархорин

9 сарын 15-нд Хужирт гэсэн хувиараар явах юм.