Н.Амарзаяа 2017.09.08 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: Наслалт багатай Засаг, улстөрийн хэмжээгүй эрхтэй хүмүүсийн асуудал хамгийн том эрсдэл

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: "Засгийн газрыг огцруулахаар ээлжит бус чуулганыг хуралдаж байгаа нь маш эмгэнэлтэй байна. Намын дотоод асуудлыг төрийн хэрэг болгосонд харамсаж байна. Тодорхой олны анхаарлыг татсан асуудлыг /60 тэрбум, томилгоо, тагнаж шалгасан гэх асуудлыг / намын их хурлаар хэлэлцэх байсан. МАН-ыг ард түмэн, сонгосон, итгэл хүлээлгэсэн. 65 суудал өгсөн.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд сайн ажилласан гэж би дүгнэж байгаа. Монгол улсын хөгжлийг тодорхойлох эдийн засгийн бүс нутаг нөхцөл байдалтай танилцаж ажлынхаа дөнгөж эхлэл хэсэгт МАН-ын мөрийн хөтөлбөрийн хоёр жилийн ажлыг нэг жилийн дотор хийж амжуулсан гэдгийг би мөн ард түмэн дүгнэж байгааг хэлэх ёстой байх.

МУ-ын Засгийн газар анх удаа хариуцлага алдсан сайддаа хариуцлага тооцоод дараагийнх нь мэргэжлийн хүнийг томилсон. Бүхэлд нь бус хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцоод явж болох байсан.

Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар явсан. Энэ үеэр ард иргэд УИХ-ын гишүүдийн эрх үүрэг оролцоо ялангуяа, чуулганы үйл ажиллагаанд оролцож буй байдалд маш их шүүмжлэл дагуулж байсан шүү. Дурдвал кноп дарах, чуулган таслах, хууль эрхзүйн орчны сайжралтын асуудал гэх мэт би харахдаа иргэдийн бухимдал үүн дээр байна уу? гэж бодож байна.