Нямдорж.Ц 2017.09.08 | Сайт: Vip76.mn

Ц.Нямдорж: Миний 25 жилд улстөрд гаргасан хамгийн хүнд үйлдэл энэ байлаа

Ц.Нямдорж: Миний 25 жилд улстөрд гаргасан хамгийн хүнд үйлдэл энэ байлаа

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, яагаад огцруулах бичигт гарын үсэг зурах болсон шалтгаанаа тайлбарлаж, үг хэлсэн юм.

Ц Нямдорж: Элбэгдоржийн хумс манай намд орж ирснээс хойш энэ бүхэн эхлэлтэй 

Би энэ УИХ-д 25 жил ажиллаж байгаа. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.  Энэ 25 жилд гаргасан хамгийн хүнд улс төрийн үйлдэл байсан. Энэ засгийн газрын бүрэлдэхүүнд миний хамтран зүтгэгчид, дүү нар ажиллаж байгаа. Гэхдээ би Монгол төрийн ирээдүй хувь заяаг, хойч үеийн бодож  энэ үйлдлийг хийсэн юмаа. Ноднин жил анхны хурал дээр өөрийнхөө намынхаа нөхдөд хандаж "Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй" гэдгээ битгий мартаарай гэж захиж. Энэ бол нь алдаа даамжирлаа, байдал цаашид  хүндэрнэ шүү гэдгийг сануулж байсан үг байсан юм. Өнөөдөр үүнийг  ч даваад хэлье. 

Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгч байх үедээ Монголын улс төрийн намуудыг самарсан даа. 2009 онд Ерөнхийлөгч болчхоод МАХН гэдгийг зориуд дээд шүүхээр бүртгүүлж, энэ намыг самарсан. 2013 онд Ерөнхийлөгч болоод АН-ыг дотор нь холилдуулж самарч, Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Энэ бүхнээс болж АН-ыхан бие биенээ харж чадахаа больсон. Манайд намд энэ хумс их хүндээр орж ирсэн. тэр нь явсаар байгаад өнөөдрийн байдал хүргэж байгаа ш дээ. Хоёрдугаарт, энэ хүний үед Монголын хууль хяналтын байгууллагуудад захиалгат томилгоонууд явагдаж, улс төрийн цагдан болсон. Эсрэг ярьсныг барьж хорьдог, удаан хорьж байгаад сулладаг, ямар ч хариуцлага хүлээдэггүй. Шоронд хүн хүртэл үхсэн. Өнөөдөр хүртэл энэ салахгүй байна. Улс төрийн цагдаа хэзээ ажлаа зогсоохыг би мэдэхгүй байна. 

Гуравдугаарт, ХХБанкыг тойрсон мөнгөтэй, олигарх хэсгийн бүлэглэл бий болгож, Монголын хамаг баялгийг цөлмөх юмыг манай намд хумс нь орж ирснээс хойших хугацаанд хийсэн ш дээ. 

Би энэ засгийн газрыг огцруулах гарын үсэг зурахдаа ХХБ, Эрдэнэтийн талаар УИХ-аас гаргасан шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байсан учраас л зурсан.  4 заалттай тогтоол гаргасан. Үүнээс ТУЗ-ын нэг солих гэж үзсэн. Гүйцэтгэх захирлыг тавьсныг эс тооцвол бусад гурван заалтын талаар хуруугаа ч хөдөлгөөгүй. Би нөхдүүддээ хэлж байсан "Та нар энэ хуувилдааныг таслан зогсоох ёстой. Ингэхгүй бол бол Засгийн газар чинь эвгүй байдалд орно шүү" гэж. Энэ бол шударга ёсны төлөө, бүлэглэлийн эсрэг, мафижсан олигархи системийн эсрэг тэмцэл юм шүү.