О.Баасанхүү: Худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй Засгийн газар байх ёстой
2017.09.11

О.Баасанхүү: Худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй Засгийн газар байх ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. УИХ-д МАХН-аас суудалтай О.Баасанхүү гишүүн Засгийн газрыг огцруулах хуралд биечлэн байгаагүй бөгеед Засгийн газар огцорсон талаар бидний яриа өрнесен юм.

-Таныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал руу орох гэж байгаад яаралтай эмнэлэг рүү хүргэгдсэн гэсэн мэдээлэл байсан. Таны биеийн байдал гайгүй юу?

-Одоо эмч нарын ачаар эрүүл мэндийн байдал маань дээрдсэн байна. Эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тодорхой хэмжээгээр цус сэлбүүлсэн.

Хүн эрүүл мэндээ эхэлж бодох ёстой юм байна гэдгийг өвдсөнийхөө дараа сайн ухамсарлаж байна даа. Одоо ажилдаа бага багаар орж эхэлсэн. Хэсэг хугацаанд олон цагаар ажиллах боломжгүй байх нь.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорчихлоо. Улс төрд өрнөж буй энэ явдлыг юу гэж харж байна?

-Засгийн газрыг огцруулах хуралд намайг байсангүй гэж сонгогчид маань намайг үгүйлсэн шиг байна лээ. Би хуралд байсан бол үгээ хэлнэ, асуух асуултаа асууна.

-Таны хувьд огцруулахыг дэмжих байсан уу, эсвэл үгүй юу?

-Би картаа сугалах байсан. Санал хураалтад оролцохгүйгээр түдгэлзэнэ гэсэн үг. Яагаад би санал хураалтад оролцохгүй байна вэ гэвэл Засгийн газрыг огцруулах үндэслэл нь өөрөө буруу байсан. 

МАН 65 суудалтай. Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний улс төрийн хүчин. Энэ улс төрийн хүчний хоорондын хагаралдаанд МАХН эсвэл АН-ын зүгээс аль нэг талынх нь шийдвэрийг гаргахад нь оролцох ёсгүй юм. Яагаад гэвэл 2020 онд МАН өөрөө хариуцлагаа үүрэх ёстой.

-Засгийн газар огцорсон нь зөвхөн нэг намын асуудал биш улс орны эрх ашигт шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Одоо хийгдэж буй бодлого цааш үргэлжлэх үү үгүй юү гэхээс эхлээд асуудлууд олон дагалдана байх?

-МАН сонгуульд оролцохдоо тэтгэврийн зээлийг бууруулна, хүүхдийн мөнгийг өгнө гэдэг ч юмуу ард түмэнд таалагдсан олон амлалтыг өгсөн. Иргэд саналаа ч өгч дэмжсэн.

Гэтэл хоорондоо эрх мэдэл, албан тушаал, хардлага сэрдлэпзэсээ боллоо. Хэрэв ингээгүй бол Засгийн газартаа итгэл үзүүлэх тухай асуудлыг өнөөдөр оруулж ирэх байсан юм. Хэрвээ Засгийн газрыг унагаах ёстой гэвэл бусад нам хүчний байгууллагын төлөөлөлтэй ярих байсан. Би бол Засгийн газрыг огцруулах ёстой гэж бодож байсан тал бий. Гэхдээ Засгийн газрыг огцруулахдаа одоогийн тавьсан гурван үндэслэлээр биш.

Үүнээс өөр ноцтой олон үндэслэлүүд бий. Жишээлбэл, Ц.Нямдоржийн хэлж байсанчлан Эрдэнэтийн 49 хувь дээр УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаагүй, идэвхтэй ажиллаагүй гэдэг ч юм уу тодорхой бөгөөд хүн болгон нээрээ огцрох ёстой юм байна шүү гэх үндэслэлүүдийг оруулж ирэх байсан.Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас огцруулна гэдэг үндэслэл чинь өрсөлдөгч намын хувьд ямар сонсогдох уу.

Өрсөлдөгч намуудаа тэр дотроо өмнө нь удаа дараа засаг барьж байсан АН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэх үндэслэл дээр нь кноп дарж байгаа нь шившигтэй санагдсан. Та нар хэрүүлээ өөрсдөө шийд, эсвэл засгийг огцруулах тогтоолын үндэслэлүүдээ өөрчилж ир гэх байв.

Засаг огцрох тухай үндэслэлд 60 тэрбум төгрөг гэсэн үг нэг ч байгаагүй. Хэрэв ингэж оруулж ирсэн бол албан тушаалын наймаа гэж үзэж, үүнийг арилгахын тулд хаацайлж байна гэж засгийг үзсэн бол оносон үндэслэл болох төдийгүй кноп дарах үндэслэл болно. Ингэж намын хэрүүлээ бид нараар хагалуулах гэж оруулж ирсэн нь шившигтэй хэрэг.

-Засгийн газрын огцорсон үндэслэл шалтгааныг оноогүй байсан гэж хэлэх гээд байна уу?

-Засгийн газрыг огцруулах томоохон үндэслэлийг гаргачих гэхээр өөрсдөө эргээд ороогдчих гээд байгаа байхгүй юу. Зүй нь УИХ-ын гишүүд сонгогч иргэддээ таалагдах гэж улс төр хийдэгтүй. Сонгогч иргэдээс илүү мэдээлэлтэй байдаг учраас зөв зүйлийн талд зогсч улс төр хийдэг юм.

Асуудлын гол нь засгаа огцруулж байгаа бол одоогийн байгаа нөхцөлүүдээ яаж өөрчлөх гээд байгаа юм бэ гэдгийг асуух байсан.

Энэ Засгийн газар огцорсноор тэтгэврийн зээл буурчихдаг, хүүхдийн мөнгийг айл болгон авчихдаг, 60 тэрбум төгрөгийн хэрэгт хахууль өгснөө нотолж Авлигатай тэмцэх газарт шалгагдчихдаг бол сайн л байна.

Одоо үлдсэн хоёр жил хүрэхгүй хугацаанд ингэж чадах уу. Бид нар айлын хүүхдийн зодооныг салгадаг хүмүүс биш. Бид нар ард түмнийхээ талд байж зөвийн талд байх ёстой юм. Тийм учраас хулгайчийг хулгайчаар солимооргүй байсан юм. Худлаа хүмүүс худлаа шаардлага тавьж байгааг харах эмгэнэлтэй.

Н.Алтанхуягийн Засгийн газар яагаад огцорсон юм. А.Гансүх нүүрсний гэх хэргээс болж шоронд орсон. Гэхдээ цаад учир нь өөр байсан. А.Гансүх гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрт ахлах зөвлөхөөр дарга болж очих гэж байсан байхгүй юу. Эрдэнэтийн гол асуудалд гай болох вий гээд гайд гаргана гэдэг шиг явуулсан.

-Засгийн газар огцорсноор сайн болон сөрег тал нь юу байх вэ. Сая Засгийн газар юун дээр алдав, яаж ажиллах ёстой байв?

-Би үүнийг ярихын өмнө үнэн нүүр царай нь юу вэ гэдгийг хэлчихье. Засгийн газрыг огцруулахад кноп дарсан МАН-ын 33 гишүүнийг гурав ангилж үзэж болно.

Эхнийх нь эрх мэдлээ санаж буй хүмүүс. Сангийн сайд болгож өгөөч гэж өвөө нараар захиа бичүүлж байсан хүнээс эхлээд бий. Дараагийнх нь сонгуульд мөнгө зарж оролцоод гишүүн гэхээрээ баян болчихдог гэж ойлгож байсан чинвхыөнгөтэй болж өгдөггүй.

Нүдэн дээр нь найз нөхдүүд нь баян байгаад байнгуут атаархаад би ч гэсэн бушуухан хоёр жилийн хугацаанд төлбөрөө олъё гэсэн улайрсан хэсэг бий. Гурав дахь нь аж ахуйн нэгж, бүлэглэлүүдийн хоорондын тэмцэлд гар, хөл болдог хүмүүс бий. Тавантолгой дээр хэн нүүрс зарах вэ

гэдэг хэрүүл цаанаа явх байна. Ийм учраас кног дарсан хүмүүсийг дэмжих магтахад тун хэцүү. Нөгөө 31 нь бас хэцүү. Жишээлбэл Ж.Мөнхбатын тайлбар байна Манай эхнэр 100 сая төгрөгөөр компани байгуулаад концесс авсан юм гэж ч байх шиг С.Бямбацогт би ажлаа өгч байгаад шалгуулна.

АН-ын үед авсан концесс гэж хэлсэн Илэн далангүй хэлэхэд АН-ын үе гэж байдаггүй л байсан. Концессын дийлэнх хувийг Ардын намынхан авдаг л байсан. Одоо Ардын нам бүх хүн концесс авах боломжгүй учраас албан тушаалаа ашиглаж хэдэн нөхдүүд нь авсан шиг байгаа юм.

Н.Номтойбаярын хувьд би сайд байхдаа юу ч хийсэн яадаг юм гэсэн тайлбар хэлээд сууж байх шаардлагагүй л байхгүй юу. Ийм арчаагүй нөхдүүдээ солиод ажлаа урагшаа явуулах ёстой байсан болохоос биш жоомоо алах гээд гэрээ шатаав гэгчээр м засгаабүхлээрньунагачихаар амьдрал сайжирчихгүй л дээ.

Би нэг судалгаа харсан. Өнгөрсөн хугацаанд 13, 14 удаа засгийн газар унасан. Бүгдийг нь Ардын нам санаачилсан байна лээ. Тэд засаг огцруулах бичиг төлөвлөхдөө маш сайн хүмүүс юм байна.

Одоо засгийн араас юу дэлгэгдэх вэ гэдэг сонин байна. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Эрдэнэтийн асуудал яригдсан биз дээ. Одоо Тавантолгойн хэрүүл болно байх гэж харж байна. Бүлэглэлүүдийн зодоон болно биз.

Би цаашдаа эд нараар ингэж хулгайг нь хийлгээд хараад сууж чадахгүй. Ил тод хэлнэ. Тэмцэнэ. Би бие даагч биш. МАХН-ын төлөөлөл. Энэ намд санал өгдөг, дэмждэг намын гишүүдээс гадна шударга үнэний төлөө тэмцдэг олон хүн бий.

-Одоо байгуулагдах шинэ засгийн газар яаж ажиллах ёстой вэ?

-Худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй Засгийн газар байх ёстой. Чадах юмаа амладаг байх ёстой. Таны түрийвчид 100 мянган төгрөг байвал та мөнгөндөө таарсан зүйл худалдаж авна биз дээ. Тэр мөнгөндөө таарсан зүйлийг л хүнд ярина. Түүнээс биш 100 сая төгрөгтэй юм шиг ярьчхаад нөгөөдөх нь биелэхгүй байнгуут бүх засгийн газрыг муулаад байж болохгүй.

Ардын нам чинь бүх хүүхдийг цэцэрлэгт байлгаж гэрт нь амьдруулахгүй гэж амласан биз дээ. Бүх хүүхдийг сургуультай болгож, 76 сургууль барина гээд амлачихсан. Одоо байгуулагдах засгийн газар энэ амлалтуудаа хийх байлгүй.

Бүх эрх мэдэл ардын намд үнэлэхгүйгээрээ байна. Одоо хэндээ гомдоллоод байгаа юм бэ. Хэнээс юунаас аврал эрээд байгаа юм бэ. Ардын намынхны худлаа ярьдаг, амладаг, хувийн эрх ашгийн төлөө хүн алахаас буцахгүй болсон, ёс суртахуунгүй, хэрээс хэтэрсэн улайрлыг ард түмэн үзэн ядаж байна.

-Таны хувьд шинээр байгуулагдах Засгийн газарт итгэл өгөхөд бэрх гэж үзэж байна уу?

-Одоо ирэх сонгууль хүртэлх хоёр жил хүрэхгүй хугацаанд ямар үр дүн гаргаж ажиллах болж байна вэ. Улс төрийн хямрал руу л явж байна. Энэ нь сөрөг хүчин АН-д ашигтай. АН ямар ч үнээр хамаагүй албан тушаалд очихыг хүсдэг нам. Тийм учраас энэ УИХ-ыг Засгийн газар байгуулахад нь гацаанд оруулж, УИХ-ыг тараагаад дахин сонгууль руу явуулъя гэх нь АН-ын ашиг сонирхол. Ингэж улс орноороо нийлээд тоглож эхэлнэ дээ.

МАНАН бүлэглэл чинь сонгуулийн тухай хуульдөөрчлөлт оруулж чадвал дахин сонгууль явуулахыг зорино. Ирэх хавраас их юм болно доо. Багш нар өлслөө барьлаа гээд л зурагт үзэхийн аргагүй мэдээллүүд дуулдаж эхпэх болно.

Үүний хажуугаар Ардын намынхны би сайд байсан чи сайд байсан гэх хэрүүл дуусахгүй. 65 шударга хүн нэг дор байхаараа их аюултай юм байна шүү.

-Одоо гацаанаас гарч, улс орны хөгжлийг урагшлуулахын тулд юу хийх ёстой вэ?

-Манай улс 10 орчим тэрбум ам.долларын өртэй байгаа. Өрнөөсөө салахын тулд өртэй компанид Тавантолгойгоо өгч ажиллуулах уу, эсвэл ард түмэндээ хувьцааг өгч гольдрилоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй юу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. Боловсрол, мэдлэг дорой хүмүүс УИХ-д орж ирж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийнхаа төлөө ажиллах нь монголын төрд гай дагуулж байна. Бидний хамгийн том эмгэнэл энэ.

Бид гадаад, дотоод орчноо харж эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн байдлаа харж байж Засгийн газрын асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Хэрэг хуучирдаггүй гэгчээр хулгайчийг хэзээ ч барьж болно. Манай улс дотроо асуудлаа шийдэхгүйгээс цаашдаа ямар сөрөг үр дагавар гарахыг таашгүй.

Улс орны хөгжлийг хамгийн зөвөөр авч явъя гэвэл мэдлэгт суурилсан төрийн бодлого хэрэгтэй. Өнөөдөр манайд мөрийн хөтөлбөр гэхээрээ мөрөөдлийн хөтөлбөр боловсруулаад ороод ирдэг болсон.

-Хуулийн байгууллагаас 60 тэрбум төгрөгийн хэргийг хаасан гэдгийг мэдээлсэн. Та хуульч хүний хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Албан тушаалын 60 тэрбум төгрөг, У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх хэрэгт хөндлөнгийн санаа дүгнэлтээ хэлье. Нэг прокурор гарч ирээд хэргийг хаалаа гэж мэдэгдсэн.

Прокурор, мөрдөн байцаагч үүнд буруугүй. Харин мэргэжлийн байгууллага яаж тогтоосон бэ гэдгийг асуух ёстой. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт нууц байх ёсгүй. 60 тэрбумтөгрөгийн хэрэгт хуулийн байгууллага сул ажиллаад байна уу даа гэж харж байна У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх хэрэгт Батболд гэдэг хүн өөрөө У.Хүрэлсүхийг тагнасан, дагасан гэдгээ зөвшөөрчихсөн гэж хэвлэлээр мэдээллээс харсан.

Дагаж мөрдөх, тагнах чинь гэмт хэрэг биз дээ. Хэрэв Батболд сайн дураараа хуулийн байгууллагад халаагуй л бол намайг дагаж, тагнасан гэх үндэслэлээр У.Хурэлсүх Батболдыг шүүхэд өгөх өстой байсан. Логик авцалдаагүй хэргийг хуулийн байгууллага нь шалгаад энэ нь ийм байна гэж нэг талд нь шийдвэр гаргаад явж буй нь хуулийн байгууллагын хариуцлагагүй асуудал.

Сэтгүүлч Б.ДОЛЗОДМАА