Ё.Баатарбилэг 2017.09.12 | Телевиз: МҮОНТВ

"Элэгний эмгэггүй Архангай - 2" төсөл 2018 онд дуусна

"Элэгний эмгэггүй Архангай - 2" төсөл 2018 онд дуусна

Архангай аймаг 95 мянган хүн амтай. Тус аймагт өнгөрсөн оны 12-р сараас эхлэн "Элэгний эмгэггүй Архангай" төсөл хэрэгжиж эхэлснээр 40-45 насны хүмүүсийн 81 хувийг оношилгоо шинжилгээнд хамруулсан байна.

Харин тэдний 20 орчим хувь нь элэгний С вирусийн халдвартай хэмээн оношлогдон, одоо вирусийн идэвхжилтийг нь тоолох шатандаа явж байна. Мөн элэгний хавдрын сэжигтэй 42 тохиолдол илэрснээс 31нь батлагдаж, эмчилгээ хийлгэж байна. 

Төсөл хэрэгжиж эхэлснээр элэгний вирусийн илрүүлэг, орон нутгийн эмч нарын мэргэжлийн чадвар сайжирсан  хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа онцоллоо. Мөн энэ төрлийн өвчлөлийн талаарх иргэдийн эрүүл  мэндийн боловсрол дээшлэж, зорилтод бүлгийн мэдээллийн сантай болсон байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АНУ-ын Гилеад Сайнсес компаниас Харвоний гэдэг элэгний С вирусийг устгах эмийг хандиваар авч. Үр дүнд нь түрүүчээсээ гарч, эрүүлжиж байгаад баяртай байна" гэв.