Ч.Улаан: Давхар дээлийн тухайд нэг их туйлширмааргүй байна
2017.09.12

Ч.Улаан: Давхар дээлийн тухайд нэг их туйлширмааргүй байна

Засгийн газар огцорсонтой холбогдуулан дараагийн Засгийн газар бүрэлдэхтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улааны байр суурийг NTV телевиз авсныг хүргэж байна.

 

Тэрбээр, "2016 оны мөрийн хөтөлбөрт маш тодорхой заасан шүү дээ. Ард түмэн ч үүнийг сайн санаж байгаа. Мэргэжлийн засгийн газар бүрдээсэй гэж хүсэж байгаа байх. Тийм учраас энэ шаардлагыг л хангах хэрэгтэй. Мэргэжлийн гэдэг нь нэгдүгээрт тухайн асуудлын талаар мэдлэг боловсролтой байх, хоёрдугаарт тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх, гуравдугаарт туршлагатай байхыг хэлэх байх гэж би ойлгож байна. Давхар дээлийн тухайд нэг их туйлширмааргүй байна. Оновчтой зөв хослуулах ёстой. Тухайлбал миний хувьд Засгийн газрын 1/3 ээс ихгүй гэдэг дээр байр суурьтай байдаг. Тодорхой чиг үүргийн яамдууд дээр УИХ, Засгийн газрын гишүүд давхар гүйцэтгэх нь ажлын эрх ашигт нийцнэ" гэв