МАН-ын удирдах зөвлөл хуралдана
2017.09.12

МАН-ын удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл маргааш буюу 2017.09.13 өдөр 10:00 цагт хуралдахаар болжээ.

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газар огцруудах тогтоолыг УИХ гаргасан. Хуулийн дагуу 30 хоногийг дотор дараагийн Засгийн газрыг томилох ёстой. 

МАН-ын дүрмээр бол намын бага хурлаас дараагийн Ерөнхий сайдыг тодруулдаг бөгөөд бага хурлыг Намын Удирдах зөвлөл хуралдаж товлох юм.

М.Наран