Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн үндэсний чуулган зохион байгууллаа.
2017.09.13

Монгол улсын Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлын асуудлыг дахин анхааруулж, дэвшүүллээ

Бид газар нутгийнхаа ердөө нэг хувьд газар тариалалт эрхэлж байна. ядаж 3 хувь болгоход цаг агаарын байдлаас үл шалтгаалж дотоодын хэрэгцээгээ хангаж, хоёр хөрш улс руугаа экспортлогч болох боломжтой юм. Боломжтой гэх энэ их тоо баримт, гарц шийдлүүдийг олон жил ярьж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр бид зоригтой шийдвэр гаргах  гэж үйлдвэрлэгчдийг цуглууллаа гэж Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний чуулганыг нээж хэллээ.