Говьсүмбэр аймгийн төвийн халаалтын уурын зуухны хөрөнгийг шийдэв
2017.09.14

Говьсүмбэр аймгийн төвийн халаалтын уурын зуухны хөрөнгийг шийдэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Говьсүмбэр аймгийн төвийн халаалтын уурын зуухны Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах 170 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар боллоо. Тодотгол хийх хүртэл дээрх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид зөвшөөрөв.