2017.09.15

О.Баасанхүү: Би МАН-ын хэрүүлийг хагалах үүрэгтэй хүн биш

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МН25-р суваг телевизийн мэдээний "тодруулга ярилцлага"-т орсныг хүргэж байна.

Энэ үеэр тэрээр, 

Би УИХ-ын гишүүн, ард түмнээ төлөөлж байгаа хүн болохоос МАН-ын хэрүүлийг хагалах үүрэгтэй хүн биш. Засгийн газрыг огцруулах үндэслэл нь шалтгаан биш шалтаг байна лээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас Засгийн газрыг огцруулъя гэсэн хошин шогийн үндэслэл байсан шүү дээ. МАН нам дотроо үүнийг ярих ёстой. Эрүүл ухаанаар бодох юм бол АН-ынхан ч гэсэн "энэ үндэслэл чинь биднийг доромжлоод байна. Бид МАН-ын гишүүд биш ш дээ гээд хэлэх ёстой байхгүй юу. Эцсийн эцэст МАН бүх асуудалд нам гэдэг утгаараа хариуцлагаа яриад, асуудлаа шийдээд явах байх...