2017.09.20

С.Чинзориг: Огцруулсан, дэмжсэн гэж талцахгүй бага хурлаас тодрох хүнийг л дэмжих ёстой

Энэ сарын 25-ны өдөр МАН-ын бага хурлаар шинэ Ерөнхий сайдын нэр тодрох ёстой. Гарын үсэг зурсан гишүүдийн зүгээс өөрийн хүнээс Ерөнхий сайдад томилох гэж зүтгүүлж байгаа гэсэн мэдээлэл хүчтэй яригдаж байгаа. Энэ талаарУИХ-ын гишүүн С.Чинзоригоос МН25-р суваг телевизийн сэтгүүлч Э.Туул тодруулсныг хүргэж байна. 

-Та Засгийн газрын огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Гарын үзсэн зурсан гишүүдийн зүгээс Намын бага хурал дээр өөрсдийнхөө хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүсэл байгаа юу?

- Засгийн газрыг огцруулах бичигт өөрийн итгэл үнэмшлээрээ гарын үсэг зурсан. 2016 оны сонгуулиар иргэд, сонгогчид МАН-д өндөр итгэл өгсөн. Нэг жилийн дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаагийн санал хураалтад орж, нэр дэвшигч маань хангалттай санал авахгүй байна гэдэг бол Засгийн газрын үйл ажиллагааг иргэд хүлээж авахгүй байна л гэж ойлгож байна. Цаашид гарын үсэг зурсан, зураагүй гишүүдийн гэсэн аль нэг талаас дангаараа Ерөнхий сайд гарна гэж байхгүй. 65-ийн бүлэг бол нэг л баг шүү дээ. Тиймээс бид ярилцаж байгаад л харин Ерөнхий сайдаа зөв хүнийг томилох хэрэгтэй. ....