Амарсайхан.С Баярсайхан.Д 2017.09.22 | Сайт: Vip76.mn

НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшиж, АН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшиж, АН-ын бүлэг завсарлага авлаа
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан

Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авлаа. НИТХ нь нийт 45 гишүүнтэй бөгөөд үүний 36 төлөөлөгч буюу 81.8 хувийн түүний хүсэлтийг хүлээн авлаа.  

Үүний дараагаар НИТХ дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун намын бүлгийн хурлын саналыг танилцууллаа. 

МАН-аас НИТХ-ын даргад  Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан гэсэн 3 төлөөлөгчдийн санал оруулсан бөгөөд бүлгийн хуралдаан дээр Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан нар нэрээ татсан байна. Тиймээс НИТХ-д төлөөлөгч Д.Баярсайханыг НИТХ-ын даргаар томилох санал гаргалаа.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан

Асуудлыг хэлэлцэх үед НИТХ-ын заалнаас МАН-ын бүлгээс С.Амарсайханыг нэрийг мөн дэвшүүлсэн юм. 

Ингэснээр НИТХ-ын даргад  Д.Баярсайхан, С.Амарсайхан гэсэн хоёр нэр дэвшигч тодорсон юм. Харин АН-ын бүлгээс дээрхи 2 нэр дэвшигчийн хэнийг дэмжих талаар бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай байгаа учир НИТХ-ын дэгийн дагуу 2 цагийн завсарлага авлаа. НИТХ-ын хурал 2 цагийн дараа эргэн хуралдана. 

М.Наран