Амарсайхан.С Баярсайхан.Д 2017.09.22 | Сайт: Vip76.mn

НИТХ-ын хурал даргаа сонгож чадалгүй, 5 өдрийн завсарлага авлаа

НИТХ-ын хурал даргаа сонгож чадалгүй, 5 өдрийн завсарлага авлаа
Ц.Сандуйг огцрууллаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарсан билээ. Өнөөдөр  НИТХ-ын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, 81.8 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөж, дараагийн НИТХ-ын даргын тус хуралдаанаар сонгох ёстой юм. 

МАН-ын удирдах зөвлөлөөс дараагийн НИТХ-ын дарга   Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан гэсэн 3 төлөөлөгчийн нэрийг дэмжсэн байсан ч НИТХ дах МАН-ын бүлгийн хуралдаан дээр Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан нар нэрээ татаж, НИТХ-ын хуралдаанд Д.Баярсайхан нэрийг оруулж ирсэн юм. 

Харин хуралдааны үеэр заалнаас С.Амарсайхан төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн.

Д.Баярсайхан, С.Амарсайхан

Ингэснээр С.Амарсайхан, Д.Баярсайхан нар НИТХ-ын даргад нэр дэвшиж байгаа юм. Санал хураалт хаалттай, нууцаар явагдлаа. 

Нийслэлийн ИТХ нь нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс өнөөдөр 1 төлөөлөгч чөлөөтэй, 44 төлөөлөгч хуралдсан юм. 

Даргыг сонгох санал хураалтанд АН-ын 10 төлөөлөгч хүчингүй санал өгсөн байна. Үлдсэн МАН-ын 34 гишүүний 17 нь Д.Баярсайханд, 17 нь  С.Амарсайханд өгснөөр тэдний санал тэнцсэн байна. Иймээс МАН-ын бүлэг ажлын 5 өдрийн завсарлага авсан байна. 

Ингэсэнээр өнөөдрийн НИТХ хурлын даргаа ажлаас нь чөлөөлсөн ч шинэ даргаа сонгож чадалгүй өндөрлөлөө.  

М.Наран