УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин
2017.09.25

Ө.Энхтүвшин: Голын эх булингаргүй байх ёстой

МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ийгл телевизийн Бадарчийн Жаргалмаа зохиогчийн хөтөлбөрт өнгөрсөн долоо хоногт оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээр шийдвэр гаргаснаа албан ёсоор зарласан юм. Маргааш МАН Бага хурлаа хийнэ. Тус хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулна.

Үүнээс урьтаж, МАН-ын фракцууд ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ дотооддоо тодруулж буй. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинийн хувьд хамгийн түрүүлж Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор зарласан нэр дэвшигч боллоо.