Японы гадаад хэргийн сайд УИХ-ын гишүүн Л.Болдод захидал ирүүлжээ
2017.09.25

Японы гадаад хэргийн сайд УИХ-ын гишүүн Л.Болдод захидал ирүүлжээ

Японы гадаад хэргийн сайдаар 2012 оноос хойш ажиллаж байгаа эрхэмсэг ноён Фүмио Кишида ажлаа хүлээлгэн өгөх болсон байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болдод хандаж талархлын захидал ирүүлжээ.

Тэрбээр уг захидалдаа "Сайдаар ажиллах хугацаанд Япон-Монголын гадаад харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд хамтран ажиллаж, Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг байгуулахад чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэн цаашид хоёр орны найрсан харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа" дурьджээ.

Японы гадаад хэргийн сайд Фүмио Кишидагийн УИХ-ын гишүүн Л.Болдод илгээсэн захидал