Эрдэнэбат.Ж 2017.09.28 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

“Ногоон байгууллага”, “Эко тэмдэг” гэрчилгээ олгоно

“Ногоон байгууллага”, “Эко тэмдэг” гэрчилгээ олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2017.09.27/ болж,хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон байгууллага” гэрчилгээ, байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгох ба тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг техникийн зөвлөл боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, гадаад, дотоодод хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламж, авахад тусламж үзүүлэх, хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад давуу эрхтэйгээр оролцох, байгаль орчны олон улсын шагналд нэр дэвшүүлэх, олон улсын ижил төстэй дэвшилтэд технологи бүхий байгууллагатай хамтарч ажиллахад зуучлах, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн стандарт боловсруулах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр тусгажээ.