Монгол үйлдвэр дэлхийн стандартаар батлагаажлаа
2017.09.29

Монгол үйлдвэр дэлхийн стандартаар батлагаажлаа

Алтан Жолоо группийн 100хувийн хөрөнгө оруулалттай, шингэн хүнсний салбарт тэргүүлэгч хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн шар айрагны үйлдвэр нь   хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлж, олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулж батламжаа гардан авлаа.

Олон улсын стандартад нийцсэн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг тус компани 2009онд MNS ISO17025, 2012онд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн билээ.

Үйлдвэрийн дэргэдэх монгол улсын итгэмжлэгдсэн лаборатори нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хими,нян судлалын лабораториар 286 төрлийн, гадна дотоод үйлдвэрийн дамжлага тус бүрт шинжилгээ хийж үйлдвэрийг лабораториар удирдан явуулж байна.

Тэгвэл өнөөдөр хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг үйлдвэрлэлийнхээ бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлж, Австрали улсын аудитын B cert баталгаажуулалтын байгууллагаас батламжаа гардан авлаа.  

Энэхүү арга хэмжээнд  Алтан Жолоо Группийн ерөнхийлөгч худалдааны гавьяат ажилтан В.Энхбаатар , санхүү хариуцсан захирал Ч.Гүнсэн, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Австрали улсын элчин сайд John Langtry, МҮХАҮТэнхимийн дарга М.Оунчимэг,Австралийн “B cert” компаний Монгол дахь төлөөлөгч  Б.Ундарлаа, МХХолбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, МХЕГазар, НМХГазрын зочид төлөөлөгч нар оролцлоо.