О.Баасанхүү: Өмнө нь сайд хийгээд үр дүнгүй ажилласан хүнийг дахин томилох шаардлагагүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.09.29

О.Баасанхүү: Өмнө нь сайд хийгээд үр дүнгүй ажилласан хүнийг дахин томилох шаардлагагүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү шинэ Засгийн газрын байгуулагдахтай холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 12-оос дээш яам байгуулахгүй гэж заасан байгаа учир яамдын тоог багасгах хэрэгтэй гэж үзжээ.

“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН өөрсдөө гаргаж байгаа. Тиймээс уг төсөлтэй холбогдуулж яамдын тоогоо багасгах хэрэгтэй. Дэд сайд, орлогчийн орон тоог багасгаж чадвал хэмнэлтийн горимдоо орох зорилго бага ч болов биелэх болно” гэж хэллээ.

Мөн өмнө нь сайд хийсэн хүнээр дахин сайд хийлгэх шаардлагагүй. Өмнө нь сайдаар ажиллаад үр дүн гараагүй бол дахин найдлага тавьж, томилох хэрэггүй гэдгийг онцоллоо.