Оюун-Эрдэнэ.Л 2017.09.29 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Өөрийнхөө цаг хугацаандаа эзэн болсон Ерөнхий сайд байгаарай

Өнөөдөр /2017.09.29/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ХУУДАС ЭРГЭЖ БАЙГАА АСУУДАЛ

Ордны хуйвалдаан дээр хүч нь тогтдог биш олон нийтийн дунд хүч нь тогтсон Ерөнхий сайд байх ёстой гэж бодож байна. Монгол Улс бол парламентийн засаглалтай орон. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрийнхөөрөө асуудлыг шийддэг үндсэн хуультай. Харамсалтай нь энэ зүй тогтлоор яваагүй учраас өнөөдөр бид засаглалын хямрал руу орж байна.  

Нэг жилийн өмнө ч гэсэн би чуулган дээр хэлж байсан. Өөрийн гэсэн өвийг үлдээсэн, өөрийнхөөрөө асуудлыг харсан, 65 суудлынхаа хүчийг ашиглаж чадсан Ерөнхий сайд байгаарай гэж хэлсэн. Одоо ч гэсэн энэ үгээ давтъя. Ялаа ч үүрэх хэрэгтэй, ямбаа ч эдлэх хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын төрийн хуудас эргэж байгаа асуудал. Өөрийнхөө цаг хугацаандаа эзэн болсон Ерөнхий сайд байгаарай.