Сонгинохайрхан дүүрэг ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017.10.03

Сонгинохайрхан дүүрэг ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярын өдрөөр Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан ахмад буурлууд маань дүүрэг үүсэн байгуулагдсан түүхээ ярилцсан юм.

Баярын өдрөөр дүүргийн ЗДТГ-т ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Оюунцэцэг, Төгөл амралтын дарга М.Оюун-Эрдэнэ нар ИТХ-ын хүндэт тэмдгээр, МҮЭ-ийн 100 жилийн ойн “Хөдөлмөрийн төлөө хүн” хүндэт тэмдгээр Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Засаг даргын Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч Г.Золзаяа, 17 дугаар хорооны Иргэдийн хурлын дарга Ч.Лүмэдмаа нар шагнагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн ахмадууд

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн