Мэргэшсэн нягтлан бодогчдын IX тэмцээн боллоо
2017.10.03

Мэргэшсэн нягтлан бодогчдын IX тэмцээн боллоо

Мэргэшсэн нягтлан бодогчдын спортын XV их наадам Дорноговь аймгийн Сайншанд хотод 9 дүгээр сарын 22-23-нд боллоо. Тэмцээнд Монгол орны тал бүрээс хуран цугласан 24 багийн 800 орчим тамирчид 2 өдрийн турш 135 медаль, алтан цомын төлөө спортын 6 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдлөө. 

Уламжлалт спортын наадам нь 2001 оноос эхлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил ирэх тусам цар хүрээ нь нэмэгдэж, оролцогч тамирчдын ур чадвар ч улам сайжирч байна. Спортын их наадам нь мэргэшсэн нягтлан бодогчдод амралт, аялал болж, шударгаар өрсөлдөж шилдэгүүдээ шалгаруулах, бие биетэйгээ танилцаж нөхөрлөх, анги хамт олноороо уулзах боломжийг олгодог нэгдсэн арга хэмжээ болдог учраас ММНБИ-ийн салбар бүр /21 аймаг, УБ хотын 8 дүүрэг, Төмөр зам/ баг бүрдүүлэн идэвхтэй оролцож ирсэн байдаг. 

Мэргэшсэн нягтлан бодогчдын 14-р наадмаас эхлэн энэхүү тэмцээнийг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар болсон бөгөөд энэ онд 15-р их наадмыг Г.Эрдэнэцэцэг даргатай Дорноговь аймгийн салбар анх удаа зохион байгууллаа. 

 Энэ удаагийн наадамд 42 оноогоор Дархан-Уул аймгийн тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цомыг авч, түүхэн амжилтын эзэд боллоо. Тэмцээний шилжин явах цомыг өмнөх тэмцээний аварга Чингэлтэй дүүргээс Дархан салбарт хүлээлгэж өглөө. 

 Харин “Дартс”-ын тэмцээнийг “Анхдагчид” анги 2 дахь удаагаа зохион байгууллаа. 

Эв нэгдлийн илэрхийлэл болдог спортын наадамд оролцохоор хуран цугласан мэргэшсэн нягтлан бодогчид сайн үйлсийн аянд нэгдсэн юм. Тэмцээнийг зохион байгуулагч ММНБИ-ийн Дорноговь салбарын санаачилгаар тамирчдын дунд хандивын аян өрнүүлж, шинээр баригдаж байгаа Төрөх эмнэлэгт Эх хүүхдийн хяналтын мониторинг бэлэглэлээ.

Мөн ММНБИ-ийн анхны ерөнхийлөгч, МУ-ын гавъяат эдийн засагч Р.Батжаргалын санаачилгаар УБ хотын салбарууд, зарим мэргэшсэн нягтлан бодогчид нэгдэж Дорноговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт 39 инчийн лед телевизор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном авч өгсөн бол Гар бөмбөгийн төрлөөр 1-р байр эзэлсэн Орхон салбарын тамирчид шагналын мөнгөө Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлалаа.

Тэмцээний ерөнхий дүн

Гар бөмбөг:

Эмэгтэй: Эрэгтэй:
1-р байр:  - Баянгол дүүрэг 1-р байр - Орхон
2-р байр   - Баянзүрх дүүрэг 2-р байр - Дархан-Уул
3-р байр  - Багануур дүүрэг 3-р байр - Баянгол дүүрэг

Сагсан бөмбөг:

Эмэгтэй: Эрэгтэй:
1-р  байр - Хан-Уул дүүрэг 1-р байр - Баянзүрх дүүрэг
2-р  байр - Баянгол дүүрэг 2-р байр - Сүхбаатар дүүрэг
3-р  байр - Сүхбаатар дүүрэг 3-р байр  - Орхон

Теннис:

Эмэгтэй: Эрэгтэй:
1-р байр – Т.Дэлгэрмаа – Хан уул 1-р байр – Л.Эрдэнэчулуун - Багануур
2-р байр – Б.Наранцэцэг  - Баянхонгор 2-р байр – Л.Галсансайнхувьт - Орхон
3-р байр - Б.Эрдэнэчимэг - Дархан 3-р байр-Ч.Батмөнгөн-Дархан

Шатар:

Эмэгтэй: Эрэгтэй:
1-р байр –Ш.Батцэнгэл-Чингэлтэй 1-р байр – Г.Энхбаяр – Чингэлтэй
2-р байр – Д.Базаргарав- Хан уул 2-р байр – Э.Золбаяр-Баянзүрх
3-р байр -  Д.Сарантуяа – Төмөр зам 3-р байр - Я.Дашдаваа-Төв

Олс таталт:

1-р байр - Баянхонгор
2-р байр – Сүхбаатар дүүрэг
3-р байр – Чингэлтэй дүүрэг

Дартс:

1-р байр – Багануур дүүрэг
2-р байр – Архангай
3-р байр – Чингэлтэй дүүрэг

Шилдэг тоглогчид:

Гар бөмбөг:

Эмэгтэй шилдэг тоглогч - Л.Эрдэнэжаргал-Дархан

Эрэгтэй шилдэг тоглогч - Б.Галымбек - Баян-Өлгий

Сагсан бөмбөг:

Шилдэг эмэгтэй тоглогч - Б.Мягмарсүрэн -  Орхон

Эрэгтэй шилдэг тоглогч - Ч.Алтангэрэл-Чингэлтэй

Багийн нийт дүнгээр эхний 10 байрт:

1-р байр Дархан-Уул
2-р байр Чингэлтэй дүүрэг
3-р байр Хан-Уул дүүрэг
4-р байр  Баянзүрх дүүрэг
5-р байр  Багануур дүүрэг
6-р байр  Сүхбаатар дүүрэг
7-р байр  Орхон
7-р байр  Төмөр зам
8-р байр  ММНБИ
9-р байр  Баянхонгор
10-р байр  Баянгол дүүрэг