Хан-Уул дүүрэгт "Эрчим” цэцэрлэгийн нээлт
2017.10.03

Хан-Уул дүүрэгт "Эрчим” цэцэрлэгийн нээлт

Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн харъяа “Эрчим” цэцэрлэгийн нээлт боллоо. Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байгаа.

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт өнөөдөр 20 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд “ТЭЦ III”, “ТЭЦ IV” ТӨХК-иар 2600 орчим хүн овоглож байна. Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд тус салбарын ажилчдын хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

“Эрчим” цэцэрлэг нь 180 хүүхдийн багтаамжтай, 30 орчим ажилтан албан хаагчтай бөгөөд Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр “ТЭЦIII”, “ТЭЦ IV” ТӨХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан нь ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай гэнэ.