СХД-ийн 25-р хорооны 10 жилийн ой тохиож байна
2017.10.06

СХД-ийн 25-р хорооны 10 жилийн ой тохиож байна

СХД-ийн 9-р хороог хувааж 25-р хороог байгуулж байсан юм. Өчигдөр 25-р хорооны 10 жилийн ойн арга хэмжээ боллоо. 

Тус хороо нь анх 1600 өрх, 5600 хүн амтай байгуулагдаж байсан бол өнөөдөр 3488 өрх, 14.000 хүн амтай болж өргөжин, тэлсэн байна. 

Шинээр байгуулагдсан хэдий ч Нийслэлийн 6 удаагийн, Дүүргийн 4 удаагийн Тэргүүний Хороо болжээ. 

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг "СХД-ийн 25-р хороог 2009 оноос хойш миний бие удирдсан. Хорооноосоо ДИТХ-д 3 удаа сонгогдож ажиллаж байна" гэв.