Баасанхүү.О Эрдэнэбат.Д 2017.10.09 | Телевиз: TV9

Эрх баригч МАН том эрх ашгаа харж нэгдэж чадахгүй байна

О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нарын байр суурь

Парламентын олонхийн суудалтай МАН-ын гишүүд хоёр бүлэг болчихсон. Том амбицаа татаж, эв нэгдлээ хангаж чадахгүй байгааг УТ-ийн үйл явдлаас төвөггүйхэн харж болно. 

Гэтэл нэгэнт Ерөнхий сайд томилогдсон учир яаралтай шинэ Засгийн газраа яаралтай бүрдүүлэх шаардлага байгаа билээ. Хэрэв МАН дотороо учраа олж чадахгүй бол Ерөнхий сайд АН-тай хамтран олонхийг бүрдүүлж, АН-д 4 суудал өгөх магадлалтай гэсэн яриа гараад байна. 

Тиймээс МАН эв нэгдлээ хангаж, төрийн ажлыг урагшлуулахгүй бол УИХ тарах ёстой гэсэн санаачлага зарим УИх-ын гишүүдийн амнаас гараад удаж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

 Үндсэн хуульд УИХ-ын нийт гишүүдийн 2/3 нь үйл ажиллагаа явуулах чадамжгүй бол УИХ тарна гэж байгаа. 2/3 гэдэг чинь 56 гишүүн гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр МАН-ын 65 гишүүн чинь чадамжгүй гэдгээ ингэж нотлоод байх юм бол УИХ тарах магадлал руу орж байна. Манай МАН-ынхан хэн албан тушаал авах вэ гэсэн уралдаан зарлаад байгаа болохоос ард түмнээ огтхон ч бодохгүй байна.