Дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчид шинэ дугуйтай болно
2017.10.10

Дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчид шинэ дугуйтай болно

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх ДУГУЙН Өсвөрийн шигшээ баг 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Энэ хугацаанд амжилт нь жилээс жилд сайжирч Хот, Улсын чанартай тэмцээнээс алтан медаль-99, мөнгөн медаль-109, хүрэл медаль-86 авсан амжилт үзүүлээд байна.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар дугуйн бэлтгэлийн заал болон дасгалжуулагч тамирчидтай уулзаж, тамирчдад шинэ дугуй авч өгөхөө илэрхийлж байсан. Тэрээр тамирчдад GAINT фермийн 10 дугуй авч өгөхөөр гэрээ хийлээ.