Олон улсын Иргэний хамгаалалтын “Баатар” одонгоор шагнагдлаа
2017.10.11

Олон улсын Иргэний хамгаалалтын “Баатар” одонгоор шагнагдлаа

Иргэний хамгаалалтын олон улсын одонгийн нарийн бичгийн дарга нарын газар болон Олон улсын одонгийн дотоод хорооны нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн төвийн дарга, хошууч генерал П.Даш, ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, ОБЕГ-ын ахмад ажилтан, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл хурандаа Т.Отгон нарыг Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Баатар” одонгоор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өчигдөр гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 51 улсын гишүүнчлэлтэй, олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй  байгууллага. Монгол Улс 2002 онд Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын гишүүнээр элсч байсан.

Өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар” одонгоо хүртээдэг.

Энэ болзлыг бүрэн хангаж, Онцгой байдлын албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа алба хаагчид маань шагнагдсанд баяртай байна. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Баатар” одонт та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөж, Онцгой байдлын албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж буй их үйлсэд нь амжилт хүсье” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.