Жавхлан.Б 2017.10.13

Дархан-Уул аймгийн оюутан залуусын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймгийн оюутан залуусын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

“Шинэ Дархан” хөтөлбөрийн хүрээнд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч хүүхэд, залуучуудын оюуны хөрөнгө оруулатыг дэмжих зорилготой аж.

Уг тэтгэлэгт дотоодын их дээд сургуульд суралцаж буй /ДУА-ийн 10-16 дугаар багийн харъяат/ бакалаврын зэрэг горилогч 1-р курсын оюутнууд хамрагдана.

Гол шалгуур нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80% В ба түүнээс дээш байх, ЭЕШ-ын оноо 500 болон түүнээс дээш байх шаардлагатай юм.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ:
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

  • Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (батламж, сертификат хуулбар)

  • Элсэн суралцаж буй сургуулийн тодорхойлолт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • “Тэтгэлэг авах миний давуу тал” гэсэн сэдвээр 300 үгтэй эссэ бичиж хавсаргах

  • Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, үзэсгэлэн, сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат гэх мэт амжилтуудыг гэрчлэх баримтуудыг хавсаргах

  • Өрхөөс 2 ба түүнээс дээш их дээд сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолт болон харъяа баг хорооны тодорхойлолт

Тэтгэлэгт хамрагдах шалгуурууд дээр үндэслэн бүрдүүлсэн материалыг харгалзан үзэж нийт 15 хүртэлх оюутныг 10 сарын 10-наас 11 сарын 11 хүртэл шалгаруулах юм.

Шаардлага хангасан материалыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын албаны 263344 (Улаанбаатар хот дахь 8000-3580, Дархан хот дахь 99993758) утсаар холбогдож өгөх, Javkhlanb@parliament.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.