Баасанхүү.О Батзандан.Ж 2017.10.17 | Телевиз: TV9

Засгийн газар парламентаас бүрдвэл хяналтгүй төр бий болно

УИХ-ын гишүүд

Шинэ засгийн газар 100 хувь парламентаас бүрдэнэ. Тэгвэл давхар дээлээ тайлж чадаагүй засгийн газар байгуулвал хяналтгүй төр бий болно гэж сөрөг хүчин үзэж байна.

Тус засгийн газрын бүтэц худал хуурмагийн талд бий болсон тул багаар нь дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Батзандан: Зоригтой тэмцэл, Зоригт 33 хааччихав. Хулгай луйврын бүлэглэлтэйгээ цааш явах юм байна гэж үзэв. АН У.Хүрэлсүхийг дэмжсэн шалтгаан нь 60 тэрбумын бүлэглэлийн талд биш байна гэж найдаж дэмжлэгээ өгсөн. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хариуцалагаас ухарсан хүмүүстэйгээ гар барьсан үйлдэл нь харагдаж байна. Өөрсдийн хамаатан садан, нууц амраг дүүгээ дэд сайд болгох гэсэн үйл явц болно. Авилгал, бүлэглэлийн эсрэг биш би 2020 хүртэл яаж сайд хэвээр байх вэ гэсэн хандлага ажиглагдаж байна.