Энх-Амгалан.Л 2017.10.17 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Хамгийн муу зээл барилгын салбарт байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Өнөөдөр байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг авч хэлэлцлээ.

БХБЯ-ийн сайдаар Х.Баделхан нэр дэвшиж байгаа юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэллээ.

Л.Энх-Амгалан: Х.Баделхан сайд бол энэ салбарт ажиллаж байсан туршлагатай. Энэ салбарыг аваад явах чадвартай хүн гэдэгт итгэл төгс байна. Нэг л зүйлийг хэлмээр байна энэ нь иргэдийн дунд хүлээлттэй байгаа орон сууцны зээлийн асуудал юм.

Монгол улсын хэмжээнд 850 мянга орчим өрх айл байдаг 200 мянган өрх орон сууцанд амьдарч, гэр хороололд амьдарч буй 200 мянга гэх мэт орон сууцны хэрэгцээ шаардлага, улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт ч гэсэн эрэлттэй байна. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод 30 мянга гаруй орон сууц баригдсан байна. 

Хэрэгцээ шаардлага байгаа хэрнээ хамгийн гацалттай байгаа салбар болоод байна. Хамгийн муу зээл нь барилгын салбарт байгаад байна. Энд зайлшгүй төр оролцож зохицуулалт хийх шаардлагатай байна. Бодлого дутагдаад байна. Цаашдаа энэ орон сууцны зээлийн тогтолцоо байвал ямар байх вэ? 

Өнгөрсөн жилүүдэд оролдлогуудыг хийсэн гэтэл энэ маань бусад зах зээлд байдаг тогтолцоо руу орж чадаагүй юм. Сүүлдээ орон сууцны корпорациуд барилгын компаниудтайгаа өрсөлдөөд эхлэсэн. Санхүүгийн механизм дутагдаж байгаа юм. Үүн дээр та цаг алдалгүй ажиллаж тодорхой шийдлүүдийг  гаргаж ажиллаарай гэж хүсэе.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд