Баттулга.Х Элбэгдорж.Ц 2017.10.18 | Сайт: Vip76.mn

Ц.Элбэгдожийн өргөн мэдүүлсэн 5 хуулийн төслийг Х.Баттулга эргүүлэн татлаа

Ц.Элбэгдожийн өргөн мэдүүлсэн 5 хуулийн төслийг Х.Баттулга эргүүлэн татлаа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

УИХ-ын нэгдсэн чуулган эхлэлээ. Өнөөдөр Хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. 

Хуралдааны эхэнд Монгол улсын Ерөнхийлөөс УИХ-д өргөн барьсан нэр бүхий хуулийн төслийг эргүүлэн татааж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд чуулганд уншиж танилцууллаа. 

 Дараах 5 хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа юм.

  1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /2015-06-10 өргөн мэдүүлсэн/
  2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай /2015-12-11 өргөн мэдүүлсэн/
  3. Мэдээллийн аюулгүй байдлын тухай /2016-02-05 өргөн мэдүүлсэн/
  4. Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай / 2016-12-27 өргөн мэдүүлсэн/
  5. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2016-12-27 өргөн мэдүүлсэн/

Энэхүү хуулийн төслийг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн байсан юм.

М.Наран