Энхтүвшин.Ө Болд.Л 2017.10.18 | Сайт: Vip76.mn

60 тэрбумын асуудлыг яаралтай УИХ дээр НЭЭЛТТЭЙ сонсох ёстой гэв

УИХ-ын чуулганаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох үед УИХ-ын гишүүн Л.Болд МАН-д үүсээд байгаа талцал болоод 60 тэрбумын асуудлаар түүний байр суурийг асуусан байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд:Таныг 31-ийн бүлгээ толгойлж, төлөөлж орж байгаа гэж ойлгож байна

Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуух гээд байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн бас зөв хэлж байна. Бэлтгэгдсэн хүмүүс бэлтгэгдсэн салбар дээр очиж байна гэдэгт эргэлзэж байна. Сайд нар эцсийн мөчид л тодорлоо.

Тэгэхээр таныг би 6/9 өөр хуваагдсан эвслийн Засгийн газарт 6-аа буюу 31-ийн бүлгээ толгойлж, төлөөлж орж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр бид сайхан эвлэсэн, ямар ч асуудал байхгүй гэж сайхан сайхан үг хэлээд л байна. Ямар ч асуудал байхгүй, байгаагүй гээд худлаа илбэдээд байна болно. Гэхдээ үүнээс ард түмэн юу ч хожихгүй. Тиймээс худлаа үнэн нуун далдлахгүй шууд хэлэх хэрэгтэй. Энхтүвшин гишүүн 1990 оноос нь эхлэн Монголын төрийн үйл ажиллагааг маг сайн мэднэ. Энэ эвлэрэл, эвсэл чинь 60 тэрбумаа яах гэж байгаа вэ? ямар дүгнэлт гаргах эвсэл вэ? үүнийг ард түмэн хүлээж байна.

Монгол төрийг жижиглээд, ширхэглээд зарчихсан байна. Энэ ард түмнийг бухимдуулж байна.

Үүнээс түүхтэй, хүчтэй энэ том нам хагарлаа, дотроо зөрчил үүслээ. Энэ зөрчлийг үр дүнд Засгийн газар уналаа, дараагийн засгийн газар томилогдох гэж аргаа бараад 15 сайдаа УИХ-ын гишүүдээс томилж байна. 60 тэрбумыг хэрхэн шийдэх юм үүн дээр та тайлбар хэл?

Шадар сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 60 тэрбумын асуудлыг  яаралтай УИХ дээр НЭЭЛТТЭЙ сонсох ёстой

Би 31 ийн бүлэг толгойлж Засгийн газарт орсон гэдэг зүйл байхгүй. 2016 онд МАН-ын нам 65 суудал авч ялалт байгуулсан. Ингэснээр МАН дангаараа Засгийн газар байгуулах эрхийг авсан. Энэ Засгийн газарт л би орж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Одоо ямар нэгэн төд, өдий бүлэг гэж байхгүй. Эвлэрч байгаа гэж битгий худлаа хэл гэх юм.

Ойлголцоод байгаа юм чинь ойлголцож байгаа л хэлнэ шүү дээ.

60 тэрбумын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн . Үүний дүнг л яаралтай УИХ дээр НЭЭЛТТЭЙ сонсох ёстой гэж бодож байна.