2017.10.18

Д.Оюунхорол: Амныхаа зоргоор улс төр хийж бие биеийнхээ зүрхийг шархлуулахаа боль

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Монгол улсын Шадар сайдаар томиллоо. Энэ үеэр МАН-ын дотоод асуудал,  үл ойлголцолын  талаар сөрөг хүчин улс төрийн тоглолт хийж, мөн эрх баригч намын залуу гишүүд ч ахмад үерүүгээ дайрсан хатуу үгсийг чулуудсан юм. 

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол туршлагтай улс төрч мөн эмэгтэй хүний торгон мэдрэмжээр тэдэн рүү хандсан "  Манай шартай залуус үг хэлээ татмаар байна. Хаана ямар үгийг, хэнд хэлэх вэ? гэдэг бол улс төрчдийн хувьд бодож тунгаах ёстой зүйл байдаг юмаа. Амныхаа зоргоор улс төр хийж бие биеийнхээ зүрхийг шархлуулахаа одоо зогсоочих хэрэгтэй" хэмээн хэлсэн юм. 

Түүний хэлсэн үгийг бүрэн хүргэж байна. 

Өнөөдөр төрийн ажил залгамж шинж чанарааараа явах ёстой. АН-ын гишүүдийн хэлж байгааг сонсоод харамсаад сууж байна. Өмнөх Засгийн газрыг огцруулахад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100 хувь дэмжиж хамтран ажиллана гэж байсан. Өнөөдөр тэр үгнээсээ эргэж буцаж байна.

Засгийн газрыг огцруулахад нь 100 хувь дэмжчихээд өнөөдөр өмнө ярьсан хэлсэнээсээ өөр юм ярьж, улс төр хийж суух нь арай арчаагүй үзэгдэл байна. 

МАН-ынхан муухай л байх юм бол АН-д сайхан гэсэн дүрмээр улс төр хийж тоглож байна. Энэ бол уваагүй үзэгдэл.

У.Хүрэлсүх сайд танхимаа бодож тунгааж оруулж ирсэн. Залуу, дунд, ахмад үеийн төлөөллүүдийг багтаасан, залгамж шинж чанар дээрээ тулгуурлаж оруулж ирсэн.

Энэ цаашид ч Монголын төрд явах ёстой зарчим.

МАН-ын үнэт зүйл бол боловсон хүчин, эв нэгдэл, төрийн ажлын дадлага туршлага оюуны үнэт зүйл дээр явдаг. Тийм учраас ийм болзолыг хангасан хүмүүсийг сайдаар оруулж ирсэн гэдэгтэй 100 хувь санал нэг байна. Бид муу ажиллас андаа Засгийн газраа огцруулаагүй, үйл олйголцол байсан. Гэхдээ үүнийгээ дотроо ярих ёстой байсан. АН-ныхны тавлаж байгаа зүйл бол энэ. Тиймээс МАН-ын 65 гишүүн дор бүрээ нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг нь болсон гэдгийг харуулж байна. Бид нэгдэлтэй, цул байх ёстой. Үнэхээр ажил хийж чадаж байгаа бол дэмжээд энэ Засгийн газрын ажлуулах ёстой. 

Өнөөдөр Ө.Энхтүвшин сайдыг ТА сайд болохгүй гэчихээд болчихлоо гэж....

Энэ бол Монголын парламентын үнэт зүйлийн өв болсон өв тээгчид гэж би Нямдорж, Энхтүвшин, Лүндээжанцан, Н.Энхболд нарыг ойлгож байгаа. Өнөөдөр бид өв тээгчдээсээ суралцах ёстой. Эдгээр хүмүүс Засгийн газар орж, энэ намын эв нэгдлийг хангаж, Засгийн газрыг сайн ажиллахад дэм тус болоосой гэж Бид санал болгосон. Тийм учраас АН-ынхан манай намын асуудалд оролцдогоо болимоор байна, Манай шартай залуус үг хэлээ татмаар байна. Хаана ямар үгийг, хэнд хэлэх вэ? гэдэг бол улс төрчдийн хувьд бодож тунгаах ёстой зүйл байдаг юмаа. Амныхаа зоргоор улс төр хийж бие биеийнхээ зүрхийг шархлуулахаа одоо зогсоочих хэрэгтэй.