Занданшатар.Г Баасанхүү.О 2017.10.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Ерөнхий сайдаа Та үхэхээс айдаггүй нь үнэн гэхдээ огцрохоос айчихлаа

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаа томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газрыг юм хийнэ гэхэд хэцүү болчихлоо. Гэхдээ дурсагдахаар сайд байхын тулд зарим нэг гол гол зүйлийг хийх хэрэгтэй байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Гадаад явж, галуу шувууны мах их идсэн хүнийг дэмжмээр байна. Даанч давхар дээлтэй болохоор дэмжихэд хэцүү байна. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлаа хийгээд явсан бол Давхар дээлээс илүү чухал ажил даа.

АН, МАН хоёр ээлжлэн төр барилаа. Гишүүд нь бүгд л сайд, дарга зэрэг баахан ажил хийлээ. 1980 оноос хойш нэг ч нэмэлт сургалтад сууж, өөрийгөө хөгжүүлээгүй Нямдорж гуайг чадваргүй гэж үзэх үү? эсвэл Н.Цэрэнбат дөнгөж сая гишүүн болоод сайд болж байгааг хүнийг чадвартай гэж үзэх үү? чадваргүй гэж үзэх үү? энэ бол зарчмын хувьд ялгаатай зүйл. Мэрит гэдэг үгийг хэрэгжүүлэхийн тулд хэдэн жил ажилласнаараа бус төрийн байгууллагад ямар үр жимстэй ажиллаж байна уу гэдгийг л ярих ёстой юм л даа.

Тэгэхээр залуучуудаа сайн дэмжих хэрэгтэй. Д.Оюунхорол гишүүн ахмад гишүүдийг "өв хөрөнгө" гэж хэллээ. Тийм биш шүү. Ерөнхий сайдаа Та үхэхээс айдаггүй нь үнэн гэхдээ огцрохоос айсандаа өнөөдрийн Засгийн газрыг бүрдүүллээ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй болчихлоо.