Энхтүвшин.Ө Тэрбишдагва.Д 2017.10.18 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Ө.Энхтүвшин энэ Засгийн газарт цавыг наах гагнуурын үүргийг гүйцэтгэх ёстой.

УИХ-ын чуулганаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Түүнийг сайд болохыг дэмжиж, зоригжуулсан хүний нэг бол би Тэр энэ Засгийн газар чухал үүрэгтэйгээр сайд болж байгаа гэдгийг онцлон хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбигдагва

Тогтвортой сайн ажиллаарай гэж сүүн цацал өргөе. Саар ажиллах юм бол бас үгээ хэлнэ.

Одоо уур амьсгал намжиж байх шиг байна. Хагарсан аяганы цав шиг битгий байгаасай гэж хүсэж байна. Үнэхээр сүүлийн хэдэн сар ч шившгээ тарилаа л даа. Хэлэх хэлэхгүй үгээр бие биенээ доромжилж, одоо ч гэсэн хэлж байна. 

Цавтай шаазанд цай ууж болдоггүй шүү гэсэн дуу хүртэл байдаг шүү дээ.

Тиймээс битгий цав гаргаасай, гагнагдаасай гэж ерөөж байна. ЭНэ гагнахад Энхтүвшин даргын үүрэг их байна гэж бодож байна. 

Засгийн газрыг "Бяртай Засгийн газар" гэж нэрлэх юм шиг байна. Энэ үг биш шүү Ерөнхий сайдаа. Бүгд УИХ-ын гишүүдээс бүрдсэн болохоороо Бяртай Засгийн газар гэж байхгүй шүү. Сайд нар нь хариуцлагатай, сайн ажиллаж байж л Бяртай болно. УИХ-ын гишүүдийг давхар дээлтэй байхыг би дэмждэг. Гэхдээ гадуур өндөр мэдлэг боловсролтой, мөн ч бяртай, хариуцлагатай хүн байгаа.

Тэднийг Засгийн газарт оруулж ирэх нь зөв гэж хардаг. Тийм болохоор ажил хэрэгч, эсвэл мэргэжлийн гэдэг нэрээр явах нь зүйтэй байх. 

Ө.Энхтүвшин даргыг сайд болоосой гэж би хүссэн хүний нэг би л дээ. Намын дарга хийж байсан, Ерөнхий сайдад нэр дэвшиж чамгүй санал авсан. Тиймээс та энэ засгийн газарт орж энэ үүсээд байгаа байдлыг өөрчлөх, үүсээд байгаа цавыг наах гагнуурын үүргийг гүйцэтгэх ёстой. Сорвигүй болтол нь наах ёстой гэж дэмжиж байсан. Тиймээс Түүнд амжилт хүсэж байна. 

Сүүлийн адууны мах экспортлохтой холбоотой Хүнсчдийн холбооны тэргүүний хувьд маш олон гомдлууд ирж байна. Мэргэжлийн хяналтын газартай холбоотой...авилга хээл хахуульд автагдсан  байна. ОБЕГ дээр яриа хөрөө ч их байна. Тийм учраас эрчимтэй ажлыг хийх хэрэгтэй. Сахилга хариуцлагыг тооцох хэрэгтэй