Тэрбишдагва.Д 2017.10.18 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Байгаль орчин бусниулж байгаа хүмүүсийн горыг жирийн малчин ард түмэн амсаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа илэрхийллээ.

Д.ТЭРБИШДАГВА: БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АНГИЛЖ, ЭРЭМБЭ ДАРААГААР НЬ ЦЭГЦЭЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ

БОАЖЯ гэдэг үндсэн чиг үүргийн яам болсон. Монгол хүний байгаль, хүн хоёрын хүйн холбоо бусад улс орноос хамгийн хүчтэй. Тийм ч учраас байгаль орчны асуудлыг үндсэн чиг үүргийн яам болсон.

Мөн дэлхий нийт өнөөдөр байгаль орчны асуудлыг дэлхийн бодлого болгож явуулж байгаа. Тиймээс Монгол Улсын төр байгаль орчны асуудалдаа онцгойлон анхааръя гэдэг асуудал тавьж үндсэн чиг үүргийн яам болгосон.

Үндсэн чиг үүргийн яамыг өнөөдөр нэр дэвшиж байгаа хүмүүсээс хамгийн залуу хүн нь Н.Цэрэнбат. Их том үүрэг хариуцлага, их итгэл найдвар. Дэлхий нийтийн асуудал болж байгаа салбар монгол хүний хувь заяа, ирээдүйн хөгжилтэй холбоотой хамгийн чухал салбаруудын нэг.

Байгалийнхаа баялагийг замбараагүй устгаж, 2009 онд урт нэртэй хууль гаргаж, түүгээрээ цэгцэнд оруулах гэж оролдсон боловч эсэргүүцэлтэй тулсан. Ингээд ахиад л гол усны бохирдол, уулын мод устгах, булаг шандын ширгэлт гэх зэрэг харамсалтай дүр зураг давтаж байна. Энэ бол уул уурхайн замбараагүй ашиглалттай холбоотой. 3400 гаруй лиценз байгаа. Үүнийг цэгцлэх ёстой.

Мөн хэт төвлөрөл, замбараагүй байдлаас болоод, байгаль орчин, уул ус ширгэснээс болоод бэлчээрийн даац муу болж байна. Ингэж байгаль орчноо бусниулж байгаа жинхэнэ олигархи, уул уурхайн замбараагүй ашиглаж байгаа нөхдөөс болоод байгаль дэлхий хариугааавах ёстой хүмүүсээс нь авахүй монголын жирийн малчин ард түмнээс хариу авч, энэ зун зан боллоо.

Байгаль орчинтой холбоотой олон асуудал бий. Эдгээрийг ангилж, эрэмбэ дараагаар цэгцэлж ажиллах ёстой.