Гантулга.Д 2017.10.18 | Сайт: Vip76.mn

Д.Гантулга: Оюутны зээлийг тодотголоор битгий хасаарай гэж хүсье

УИХ-ын гишүүн Д.Гантулга

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж санал хэлж  байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Ер нь засгийн газар бүр тухайлсан асуудлыг барьж аваад эхнээс нь дуустал нь хиймээр юм шиг байгаа юм. Бүх Засгийн газар ажилладаг ч бүх асуудал руу зэрэг орчихоор эдийн засаг болон хүн хүчний тал дээр амжихгүй байх шиг байна.

Өмнөх засгийн газар хийж байсан ажлуудыг одоогийн засгийн газар үргэлжлүүлж сургууль цэцэрлэгээ дуусгана гэдэг нь чихэнд чимэгтэй сонсогдож байна. Хоёрт бүх дэд бүтцийн асуудлыг бүхэлд нь шийдээд явахад хүнд байдаг. Өнөөдөр ч гэсэн бид тойргийнхоо асуудлыг яриад олон ч дэд бүтцийн төслүүдийг оруулж байна. Гэхдээ энэ цэвэрлэх байгууламж, дулааны станц гэсэн асуудал үнэхээр нэг тойргийн төсөвт оруулна гэдэг асуудалтай юм билээ.

Ихэвчлэн гадны зээл хөрөнгөөр хийгдэх боломж байдаг. Манай аймгийн хувьд ч тэр цэвэрлэх байгууламж, дулааны станцыг улсын төсвөөр шийдээд бусдыг нь хувийн хэвшлийн тусламжтай хийгдэх бололцоо харагдаж байна. Үүн дээр анхаараарай. ажиллаасай гэж хүсч байна.

Энэ Засгийн газрын үед уул уурхайн хувьцаанаас ногдол ашиг авах юм байна гэж найдаад сууж байна. Ард түмэн анх удаа амьдралд нь шууд холбогдсон ашиг хүртэх нь гэж бодож байна. Энэ тал дээр ажиллах байх. Суманд нэг тэрбум төгрөгөөр ажлын байр бий болговол иргэдийн амжиргаа дээшилнэ.

Энэ чиглэлээр иргэд, ажлын байр бий болгох сум руу хандсан ажлыг хийгээрэй. Оюутны зээлийг тодотголоор битгий хасаарай гэж хүсмээр байна. Нөхцөл нь таарахгүй болохоор авахгүй байгаа болохоос хэрэггүй болохоор авахгүй байгаа биш юм шүү.