УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.10.18

О.Баасанхүү: Сайд болох гэж байгаа хүн ёс зүйтэй байгаач ээ гэж хүсч байна

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар сайдыг томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж санал хэлж  байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тэртэй тэргүй томилогдох юм чинь Ч.Хүрэлбаатар сайд аа гэж хэлье. Сайд болох гэж байгаа хүн ёс зүйтэй байгаач ээ гэж хүсч байна. Та сая Зигийнх гэж хэллээ. Хүний эцэг эхийн нэрийг бүтнээр нь л хэл л дээ. Би тантай олон зүйл дээр санал нийлдэг. Юмжаагийн Цэдэнбал ч юмуу гэх мэт Гэхдээ би ганц зүйл дээр тантай санал нийлдэггүй. Тэр нь арилжааны банк 16, 26, 28 хувь гээд хүүтэй байна. Тэгэхдээ жилийнх нь хүүг буулгая гэдэг дээр 100 хувь байгаа ялгаа нь бол та уул уурхайгаа өгье гээд байгаа юм.

Гэтэл гадаад ямар байдаг уу. Та хатуухан хэлэхэд Хөрөнгө оруулалтын банкийг оруулаад хуулин дээр намайг доромжилж байсан. Би энэнд жаахан, жаахан ч биш их дургүй хүрээд байгаа юм. Таны намайг доромжилсон, миний ууралсан хоёр дээр гараагүй нь үнэн. Бид хэрэв ингэж улайран тэмцээгүй бол гарах байсан.

Бид ХААН банкинд малаа, хамаг юмаа тушаасан гэдэг ч улсаа өгөөгүй. Хөрөнгө оруулалтын банк нэрийн дор Монгол Улсыг барьцаалсан хуулийг лоббидож, намайг доромжилж, улайрч, хараалын үгээ барж байсан. Та олон удаа сонгуульд орж, танд олон дэмжигч байдаг Ц.Элбэгдоржоос эхлээд тиймээс та айхгүй байгааг би мэдэж байна. Гэхдээ та бүхний бүлэглэл удаан оршин тогтнохгүй.