Энх-Амгалан.Л 2017.10.18 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Ч.Хүрэлбаатарыг юу хийж чадахыг нь харья !

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж санал хэлж  байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Б.Бат-Эрдэнэ гишүүн их зөв санал гаргалаа. Гишүүд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Тэр тусмаа улсын их хурлын микрофон ашиглаж хүнийг доромжилж болохгүй. Манай энэ АН-ын сайд маань биднийг матрын нулимс гаргалаа гэж загнадаг байсан харин өөрөө бол АН-ын үед тавьсан их өрнөөс болж 1.3 их наядыг зээлийн өрөнд төлж байна. Багш, эмч нар цалингаа нэмье гээд нэхээд байгаа мөнгө нь 1.7 их наяд. 

Хэрэв зээлийн хүүнд ийм их мөнгө төлөөгүй бол цалинг нь нэмж болох байсан. Сангийн яамнаас лавлатал 13 дэд сайдын жилийн зардал нь нийт 510 сая буюу хагас тэрбум төгрөг байдаг юм байна. Гэтэл дэд сайдыг халаад цалингаа нэм гээд тооцоогүй юм яриад байх юм.

Алдаа завхарлыг засья гээд ирэхээр яасан их сандардаг юм бэ? Юундаа сандараад байгаа юм бэ?

Яахаараа нэг хүнд муу юм наахаараа бүгдийг нь наагаад байдаг юм. Худал юмыг 100 ярихаар үнэн болтол ярина гэж энэ юм. Ч.Хүрэлбаатарыг юу хийж чадахыг Монголын ард түмэн мэднэ шүү дээ. Томилоод явуулъя. Харж байя.

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад, 69 гишүүн оролцож 89.9 хувийн саналаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд боллоо.