Баасанхүү.О Цогтбаатар.Д Жавхлан.Б 2017.10.19 | Сайт: Vip76.mn

Д.Цогтбаатар сайд виз болоод эдийн засгийн коридорын асуудалд ямар бодлого барьж ажиллах вэ?

Д.Цогтбаатар сайд виз болоод эдийн засгийн коридорын асуудалд ямар бодлого барьж ажиллах вэ?
Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар

Өчигдөр орой УИХ-ын чуулганаар Гадаад хэргийн сайдаар Д.Цогтбаатар томилогдлоо. Энэ үеэр сайдаар ажиллахдаа зарим асуудал дээр ямар бодлого барьж ажиллах талаар УИХ-ын гишүүд асууж лавласан юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

"Гадаад хэргийн яам гадаад хэргийн асуудлаа, Эдийн засгийн чиглэл яам нь эдийн засгаа хөндөх хэрэгтэй байна. Тухайлбал Эдийн засгийн коридорын асуудал байна. Энэ бол Евразийн маш том эдийн засгийн интегралчиллын асуудал байгаа юм. Уг нь манай улс оролцоод явбал эдийн засгийн үсрэнгүй хөнжил авчрах боломжтой. Уул уурхайгаас илүү өгөөж авах боломжит бидний өмнө байна. Гэтэл сүүлийн 2-3 засгийн газрын турш Гадаад харилцааны яамны нэг буланд тунхаглалын шинжтэй л байна. Тиймээс Цогтбаатар сайдаа энэ асуудлыг өөрийнхөө яамнаас гаргаад зам тээвэр эрчим хүчний яамд өгч. Төрийн бодлогын төвд нь оруулаач ээ гэж захимаар байна. Та ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Визний асуудлыг хөндлөө. Үүн дээр ямар эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй гэж та харж байгаа вэ? мөн дипломатууд их чанаргүй болж байгааг онцоллоо. Тэдний хэрхэн бэлтгэх ёстой вэ? Мөн гадаад харилцааг эдийн засагжуулах асуудлыг хөндөж асуулаа.