Баасанхүү.О Баделхан.Х 2017.10.19 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Давхар дээлтэй гэдгээ үргэлж санаж яв

УИХ-ын чуулганаар Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт алга. Танай яам зөвшөөрөл өгөхдөө ердөө судлахгүй юм. Та үүн дээр ямар бодлого барих вэ?.

Хоёрдугаарт Төрийн ордны хажууд нэг хүн өлсгөлөн зарлаад байх юм. Очиж уулзах боломж байна уу. Ялалтын талбай дээр өөрийгөө дөнгөлөөд байгаа нэг хүн банйа. 300 ахмадаас 300 сая төгрөг босгоод байшингийн суурь хийчихсэн чинь мөнгө нь дууссан юм билээ. Тэрийг та нар нэг шалгаач.

Төрөөс хулгай хийдэг гурван боломж байна. Концесс, тендер, Засгийн газрын тогтоол. Та Засгийн газрын тогтоол гаргахдаа анхаармаар байна. Улсын комисс хүлээж аваагүй барилгыг төр авах чинь гэмт хэрэг.

8 хувийн ипотекийн зээлийг яах вэ. Залуучуудын орон сууц, ахмадын орон сууцны талаар та ямар бодлого барих вэ" хэмээн асуув.

Мөн тэрээр "Тангад улс мөхөөгүй гэдгийг өдөр бүр надад сануулж гэдэг шиг Давхар дээлтэй гэдгээ битгий март гэж сануулмаар байна. 

Барилгын салбар бол хулгай их хийдэг, хүнд сурталтай салбар. Миний найз барилгад хөрөнгө оруулалт хийгээд дампуурч байгаа. Харин та нарын найзууд хөрөнгө оруулалт хийгээд баяжиж байна. Үүнд ямар учир байна.

Та мөн СӨХ болон цэвэрлэх байгууламж, Ипотекийн зээлийн асуудалд онцгойлон анхаараарай"гэв.