Баделхан.Х 2017.10.19

Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томиллоо

Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томиллоо

Өнөөдөр УИХ чуулган Засгийн газрын 7 гишүүнийг томилно.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүд сайдаар ажиллахдаа барьж ажиллах бодлого, байр суурийг нь лавлан асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Учрал, Ц.Гарамжав, Ж.Батзандан, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан, М.Билэгт нар асуулт асууж хариулт авлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү,М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан,  Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Жавхлан, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Л.Болд, Д.Оюунхорол, Х.Нямбаатар нарын 16 гишүүн сайдад санал хэллээ.

Ингээд 84.2 хувийн саналаар Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томиллоо.