БСШУС-ны сайдаар Ц.Цогзолмааг томилох асуудлыг хэлэлцэж байна
2017.10.19

БСШУС-ны сайдаар Ц.Цогзолмааг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийн томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Өчигдөр УИХ 8 сайдыг томилсон бол өнөөдөр 7 сайдыг томилох ёстой. Хуралдааны эхэнд УИХ-ын Х.Баделханыг БХБ-ын сайдаар томиллоо.

Харин одоо БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Нэр дэвшигчийн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уншиж танилцууллаа. 

Хуралдааны дэгийн дагуу одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, дараа нь санал хэлж байна.