Учрал.Н Цогзолмаа.Ц 2017.10.19

Н.Учрал: Сургалтын төлбөр дээр 7 банк улсын мөнгийг угааж байна

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд сайдаар ажиллахадаа барьж ажиллах бодлого, байр суурийг нь тодруулан асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал салбарын хэд хэдэн чухал асуудлыг хөндлөө

Монгол хүүхдэд боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр тогтворгүй болчихсон байна. Үүнээсээ болоод сурах бичгийн хяналтгүй болсон. Хэсэг бүлэг хүмүүс лоббидож, хэвлэж төсвөөс мөнгө гаргуулдаг болсон. 9 сарын 1 гэхэд зарим ахлах сургуулийн ангийн хүүхдүүдийн гар дээр сурах бичиг нь очихгүй тохиолдол энэ жил гарсан. Өнгөрсөн хугацаанд ийм зүйл гардаггүй байсан. Үүнийг та хэрхэн шийдэх вэ?

Хөрөнгө оруулалтын стандарт бас байхгүй болсон. Улсаас өгч байгаа сандал, ширээ, шохой дан чанаргүй бүтээгдэхүүнүүд байна. Стандартгүй, шахааны тоног төхөөрөмжийг шахдаг болсон. үүнийг хэрхэх вэ?

Дараагийн зүйл бол олон улсын гэж нэрлэж байгаа сургуулиуд нэгдүгээр ангийн хүүхдэд шууд англи хэлээр хичээл зааж байна. Монгол хэл огт орохгүйгээр.

Ингэж Үндсэн хууль зөрчиж болох уу?

Хүүхдүүдийн орохыг хүсдэг байсан төрийн өмчийг их дээд сургуулиудад өнөөдөр Ерөнхий шалгалтын 400 оноотой хүүхдийг мөнгөний төлөө авдаг болсон. Ингээд МУИС-т 60D төгссөн хүүхдүүд ордог болсон. 

Дараагийн асуудал нь Танай яамны дэргэд байдаг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл гэдэг байгууллага Европын Магадлан итгэмжлэлийн байгууллага,чанарын баталгаажуулалтын байгууллага, Ази номхон далайн  байгууллага гээд аль ч Магадлан итгэмжлэлийн байгууллагаар зөвшөөрөгдөөгүй мөртлөө Монголын их дээд сургуулиудыг Магадлан итгэмжлэх нэрийдлээр бизнес хийж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? 

Өөр нэг асуудал бол Танай яам дээр байдаг 3 хүнтэй инновацийг дэмжих  нэг хэлтэс байгаа.

Манай улсын өндөр технологийг, инновацийг дэмжих ажлыг 3 хан хүн хийх боломжгүй. Үүнээс болоод хууль болон маш олон дүрэм, журмууд гацчихсан байна. 

Ц.Цогзолмаа нэр дэвшигч хариулав

Салбарын эрдэмтэн судлаач болон яамныхаа бүх түвшиний хүмүүсийн оролцоотойгоор салбарын түвшинд системийнхээ оношилгоог хийе гэж бодож байгаа. Ингэхгүйгээр үнэхээр энэ салбарын бодлого, зорилгыг тодорхойлох боломжгүй болсон байгаа.