Цогзолмаа.Ц 2017.10.19 | Сайт: Vip76.mn

БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа томилогдлоо

БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа томилогдлоо

Өнөөдөр УИХ чуулган Засгийн газрын 7 гишүүнийг томилно.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайдыг томилсон бол сая Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар Ц.Цогзолмааг томиллоо. 

УИХ-ын гишүүд түүнийг сайдаар ажиллахдаа барьж ажиллах бодлого, байр суурийг нь лавлан асууж, хариулт авч байна. Түүний томилогдож буй салбар өөрөө их том салбар учраас олон гишүүдэд асуулт, бас олон санал байлаа. Нийт 14 гишүүн асуулт асууж, 19 гишүүн санал хэллээ.

Ингээд 90.8 хувийн саналаар Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдаар томиллоо.