Оюунхорол.Д Цогзолмаа.Ц 2017.10.19 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол: Эхлээд эрх чөлөөг нь өгөөд, дараа нь хариуцлагыг нь нэхэхээрэй

БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмааг томилох үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  асуулт асууж, санал хэллээ

Д.Оюунхорол санал хэлж, шинээр томилогдож буй сайдын зарим асуудал дээр барих бодлогыг асуулаа

Энэ их том яам. Бодлогын түвшинд маш олон зүйлийг хийгээд явж байгаа. Харин үүнийг нутагшуулах чухал бодлого байх ёстой гэж бодож байгаа.

Яам Их дээд сургуулиудын дотоод ажил руу хэт их оролцдог. Энэ бол дэлхийн боловсролын системд өөрчлөгдсөн том хандлага байгаа. Тийм учраас эхлээд эрх чөлөөг нь өгөөд, дараа нь хариуцлагыг нь нэхэх зарчмыг илүү баримталж ажиллаарай. Соёл урлагийн салбар зөв менежментээр авч явах хэрэгтэй  байгаа гэдгийг хэлмээр байна.

ӨӨР НЭГ ХЭЛЭХ ЗҮЙЛ БОЛ ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН БОЛОВСРОЛЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ.

Жишээ нь, БЗД-ийн 2 хороонд 120 мянган хүн амьдарч байна. Цэцэрлэгт хамрагдах насны 2000 гаруй, сургуулийн насны 6000 гаруй хүүхэд байдаг. Гэтэл энэ хороо дээр нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Энэ асуудлыг өмнөх сайдуудын үед ч тавьж байсан. Үүнийг хамгийн түрүүнд шийдэж өгөөч. Мөн БЗД-ийн 3 хороонд байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн барилга байгаа. Улсын хэмжээнд ганцхан байдаг, агтлаад 4 жил болж байна. Та газар дээр нь очоод шийдэж өгөөрэй. Багшийн цалингийн хувьд хөдөлмөрийн үнэлгээг өөрчлөх хэрэгтэй.