Даваасүрэн.Ц Нямдорж.Ц 2017.10.20 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн: Эрүүгийн хуулийг хугацаа алдалгүй өөрчлөөрэй

Ц.Даваасүрэн: Эрүүгийн хуулийг хугацаа алдалгүй өөрчлөөрэй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг томилогдох үед сайдын ажлаа аваад хоёр зүйлийг асуудлыг анхаарч ажиллахыг хүслээ. 

Тэрээр, эхэнд нь "9 сарын 1 ээс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуулийн учир дутагдлууд одоо гарч ирж байна. Тухайлбал насанд хүрээгүй хүүдийн хүчирхийллийн хэрэгт дээр торгуулийн шийтгэл байна гэж...энэ мэтчилэн олон зүйл энэ хуульд байгаа шүү. Тиймээс нэн даруй ажлын хэсэг гаргаж судалж, өөрчлөх ажлыг цаг алдалгүй хийгээрэй" хэмээн онцлон захисан. 

Дараагаар нь "Харийнхантай нийлж улс орныхоо эрх ашгийг хохироодог байдлыг зогсооё. Эрдэнэтэд шахаж байгаа барааны чинь мөнгө Монголд үлдэнэ, харин харийнхантай нийлж хийж байгаа мөнгө чинь гадаадад, оффшорт байна шүү дээ. Экспортын хэмжээ буураагүй, эдийн засгийн өсөлт байгаа хэрнээ бид яагаад өр зээлтэй байгаа вэ гэхээр л энэ мөнгө гадаад байгаад байгаатай холбоотой шүү дээ. Улс орныхоо эрх ашгийг хохироодог урвагчдын үйлдлийг  зогсоогоод өрөөрэй"гэв