Хөдөлмөрийн Арбитрчыг томилуулахыг хүслээ
2017.10.20

Хөдөлмөрийн Арбитрчыг томилуулахыг хүслээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 заалтын хэрэгжилтийг шаардаж МҮЭ-ийн холбоо хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн.

Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулан зуучлагч Б.Довдонбалжир тус хэлэлцээрийн гурван тал болох Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоонд энэ сарын 12-ны өдөр зөвлөмжөө танилцуулсан.

Гэвч талууд хөдөлмөрийн зуучлагчийн зөвлөмжийг хүлээж аваагүй санал зөрүүтэй хэвээр байна. Иймд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн арбитрыг байгуулж, арбитрчдыг томилж өгөх хүсэлтийг өнөөдөр  хүргүүллээ.

МҮЭ-ийн холбооны зүгээс хөдөлмөрийн арбитраар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч асан М.Чимэддоржийг томилуулах хүсэлтээ байгаагаа уламжилсан байна.