Тэрбишдагва.Д Баасанхүү.О Саранчимэг.Б Сарангэрэл.Д 2017.10.20 | Сайт: Vip76.mn

Д.Сарангэрэл: Энэ салбарт эхийн сэтгэлээр, эмчийн хандлагаар хандаж ажиллана

Д.Сарангэрэл: Энэ салбарт эхийн сэтгэлээр, эмчийн хандлагаар хандаж ажиллана
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Түүнийг томилох үеэр УИХ-ын гишүүд түүнд хэд хэдэн асуудлыг онцлон захисан. 

Д.Сарангэрэлийг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн биш гэсэн шүүмж явсан. Тэрээр сайдаар томилогдох хэлэлцүүлгийн үеэр “Тиймээ би эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүн. Гэхдээ энэ салбарт эхийн сэтгэлээр, эмчийн хандлагаар хандаж ажиллана” хэмээн хариулт өгсөн юм.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг анх "ММ агентлагт" ороод удаагүй байхад нь Д.Сарангэрэл даргаар ирж байсан тухай, ирээд ажилчдын нийгмийн асуудал, цалингийн асуудлыг зөв менежментээр өөрчлөж байсан тухай түүх хуваалцсан юм

Тэрбишдагва:СХД-ийн төрөх эмнэлгийг барьж өгөөрэй

Салбарыг удирдаж байгаа сайд бол том менежер л байх ёстой. Салбарынхаа хүмүүсийг хөдөлгөж чаддаг менежер байх ёстой.Сайдаа муулдаг, хэл ам гаргадаг хүмүүс чинь хажуу талд чинь л байдаг шүү үүнийг хэлмээр байна.

Нэг асуудал байна. 10-аас жилийн өмнө СХД-ийн ЭМ-ийн төвийн хажууд томоохон газар байсан. Тэнд төрөх эмнэлэг байгуулъя гэж байсан юм. Харамсалтай нь түүнийг нь булаагаад Яармаг орчимд төрөх эмнэлэг барих болсон. Даанч одоо хүртэл ашиглалтанд орохгүй байна. Одоо СХД-ийн ар талд байгаа газрыг одоо машины зогсоол болгочихсон байна лээ. Ер нь СХД-т олигтой төрөх эмнэлэг байхгүй байгаа. Таныг үүнд анхаарч өгөөч гэж хүсэж байна.?

Д.Сарангэрэл хариуллаа. 

Тиймээ би эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүн биш. Гэхдээ энэ салбарт эхийн сэтгэлээр, эмчийн хандлагаар хандаж ажилланагэж бодож байгаа. Би мэдээж чагнуур зүүгээд, тариур бариад хүн эмчилнэ гээд явахгүй. Засгийн газарт эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, авч явах улмаар салбарынхаа эрх ашгийг хамгаалах, зохион байгуулах менежер хийх үүргийг би хүлээнэ. Үүний төлөө зүтгэнэ.

Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын хөдөлмөрийн бодитоор үнэлэх ажилд реформын шинэчлэл хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн салбарт нь зориултаар нь ашиглах хуул эрхзүйн орчин нь бүрдүүлнэ. 

Яармагийн 300 ортой төрх эмнэлэг баригдаж байгаад санхүүжилт нь зогссон байгаа. Энэ ажлыг концессоор үргэлжлүүлэх боломж байгаа гэж өмнөх Засгийн газар хэлж байгаа. үүнийг судалж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байгаа. 

Б.Саранчимэг: Өрхийн эмнэлгийн санхүүжилтэд анхаарал хандуулж ажиллаарай

Судалгаанаас хархад Монголчуудад хамгийн хэрэгтэй зүйл бол ЭРҮҮЛ мэнд гэж гарсан байдаг. Манай иргэдийн хувьд Эрүүл мэндийн үйлчилгээ бол маш чухал асуудал болоод байгаа. Тэр дундаа өрхийн эмнэлгийн анхан шатны үйлчилгээг эргэж харах цаг нь болчихсон байгаа. Өрхийн эмнэлэгүүдэд нэг хүнд оногдох жилийн төсөв нь 14000 төгрөг байдаг. Гэтэл хувийн эмнэлэгт бол энэ мөнгөөр нэг удаа ч үзүүлэхэд хүрэхээргүй үнэлгээ. Энэ санхүүжилт дээр илүү их анхаарч ажиллаарай. Мөн Өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авахаар хуулийн зохицуулалт бий ч хэрэгжихгүй байгаа. Үүнийг хэрэгжүүлээрэй. 

БЗД-т Ахмадуудад үзүүлэх эрүүл мэндийн төв гэж бий. Энэ эмнэлэг бас хүнд байдалд байгаа. Үүнийг анхаараарай. 

Д.Сарангэрэл хариулав

Салбарын цалин хөлсөө нэмэгдүүлэх гээд байгаа асуудлыг зөв гэж харж байгаа. Сум, Өрхийн эмнэлгийн төвийн байдал маш хүнд байгаа. Сумын эмнэлэг 12.100, УБ-т 14600 төгрөг байгаа. Энэ хаанаа ч хүрэхгүй байгаа. үүнийг ядаад 2 дахин нэмээд өгөөч гэж хүсэж байгаа. Тэр Эрүүл мэндийн сангаас санхүүжих боломжийг олгох шаардлагатай гэж харж байгаа. 

М.Оюунчимэг: Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудалд онцгойлон анхаараарай

Энэ салбарт УИХ-аас хүн томилогдож байгаад баяртай байна. Өмнөх сайдаас харж байхад төсөв батлах үеэр  УИХ-ын гаднаас орж ирсэн сайдын бяр дутдаг юмуу, хөрөнгө оруулалтад хангалттай хэмжээнд тусгуулж чадахгүй байгаа байдал анзаарагддаг байсан. Ингэж хөрөнгө оруулалтаа дутуу төсөвлөчихлөөр нөгөө цалин хөлс, бусад бүх асуудлууд н шийдэгддэггүй, сайн менежер байж чаддаггүй. 

Намайг их сургуулиа төгсөөд дөнгөж ММ агентлагт ажиллаж байх үед Сарангэрэл дарга манай даргаар ирж байсан. Бидний цалин, хангамжийн системийг өөрчлөж, сайн бүтээл хийсэн бол үнэлгээ өндөр тавьдаг байлаа. Би 1 сая гаруй төгрөгийн цалин авдаг байлаа. Яг эрүүл мэндийн салбар нийгмийн асуудал хүнд байгаа юмаа. Та үүнийг бүүр онцгойлон анхаараарай. 

О.Баасанхүү: та яаралтай ажилдаа ороорой

Шүүхээр ажилдаа томилогдсон хүмүүсийг ажилд нь буцааж ав. Үүнээс ажлаа эхлээрэй. Миний ойлгож байгаагаар энэ салбар их хэцүү. Эмэгтэйчүүд ихтэй, хов жив ихтэй. Дээрээс нь хулгайч ихтэй. Эмийн бизнес, тендер гээд...ярих юм ихтэй. Одоо өвөл ханиад томуу ихэснэ, шалан дээр хэвтдэг хүүхдүүд нэмэгдэнэ. Тиймээс та яаралтай ажилдаа ороорой.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn